Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гал голомтын эздээс “Гавьяат” төрөв

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “ДЦС-4” ТӨХК-ний Турбин цехийн турбины машинч Чинбатын Энхтуяаг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнав.

Тэрээр 1983 онд хуучнаар Түлш эрчим хүчний яамны томилолтоор “ДЦС-4” ТӨХК-нд томилолтоор ирж, Турбин цехийг төв насос станцын машинч, бойлерын машинч, туслах машинч, турбины машинчаар тасралтгүй 35 жил эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан станцын тэргүүний эмэгтэй юм.

Турбины машинчийн ажлын байр нь цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг хамгийн гол тоног төхөөрөмж болох турбины агрегатыг удирддаг, хариуцлага, мэдлэг мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байр бөгөөд Монгол улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 65 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол улсын гал голомт, станцын зүрх нь болох энэ чухал ажлын байранд ажиллахдаа 35 жилийн хугацаанд 3 тэрбум 598 сая 860 мянган кВтц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ Монгол Улсын хэмжээнд “Хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн” ажилтнаар тодорч байгаа юм.

Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, Монгол улс, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, үйлдвэржилт, дэд бүтэц хөгжин дэвжиж орчин үеийн хот болоход бодитой хувь нэмэр оруулсан Ч.Энхтуяагийн хөдөлмөр бүтээлийг төр ийнхүү үнэлж, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.

 

Эх сурвалж: ЭХЯ