2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
13:00
S30
-13°
14:00
S30
-13°
15:00
S30
-15°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S31
-19°
19:00
S31
-21°
20:00
S31
-22°
21:00
S29
-22°
22:00
S29
-22°
23:00
S26
-22°
00:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Шахмал түлшний нөөцийг хадгалах агуулах барих газрыг товлоно

ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар “Тавантолгой түлш” ХХК-ийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц байдалтай танилцжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 20,000 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөхөөс гадна өдрийн 24 цагт дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа аж.

 

Жилд 200.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан гурван яамны хамтарсан хэсэг ажилласан юм.

Түүнчлэн ойрын хугацаанд тус үйлдвэрийг жилдээ 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр болгон өргөтгөснөөр нийслэлийн ахуйн түлшний хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох аж.  Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой талаар талууд онцолжээ.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нийслэл хотын ахуйн түлшний хэрэгцээ жилдээ 600,000 тонн байдаг. Өнөөдрийн гол шийдэх асуудал бол өргөтгөлийн шугамуудаа  ямар хэлбэрээр байгуулах вэ гэдгийг судалж байна.

Ойрын гурван сарын дотор жилдээ 600,000 тонныг үйлдвэрлэдэг болгон хүчин чадлыг нь өргөтгөнө. Ирэх зунаас түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байхтай зэрэгцээд ахуйн хэрэглээнд нийлүүлж эхэлнэ. Одоогоор эрэлт их, хэрэглэгчдийн үнэлэмж өндөр байгаа. Ирэх жилээс нийслэл хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах учраас нөөцлөх асуудал ч мөн яригдаж байна. Иймд бид Батлан хамгаалахын яамтай хамтарч шийдэх чухал асуудал нь агуулах барих газрыг товлох юм" хэмээжээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Утаа бол манай нийгмийн тулгамдсан асуудал. Тавантолгойн сайн чанарын нүүрсийг түшиглээд тодорхой технологи, горимд оруулаад үйлдвэрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байна.

600,000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг болсон тохиолдолд Улаанбаатар хотын түлшний хэрэглээг хангана. Иймд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхээр ажиллаж байгаагаас гадна агуулах барих зайлшгүй шаардлагатай байгаа. Сайн чанарын бүтээгдэхүүнийг стандарт горимын дагуу хадгалж байж хэрэглэгчдэд чанартай сайжруулсан түлш түгээх ёстой.

Ингэснээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарах юм” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан юм.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ

x