2020/04/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.42₮
B30
УЛААНБААТАР
15°
|
-2°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
11°
14:00
S32
12°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
12°
18:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын удирдлагууд нийслэлчүүддээ сайн сайхныг бэлгэдэн, Гандантэгчэнлин хийдэд мандал өргөлөө

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 2 сарын 3
iKon.MN
​Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд очиж, шашин соёлоо хүндэтгэдэг тогтсон ёслолын дагуу Нийслэлчүүдийнхээ хишиг буяныг даатгаж, айлчлан ирэх Гахай жилийн сайн бүхнийг бэлгэдэн ном айлтгадаг уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу Нохой жилийн өвлийн адаг сарийн шинийн 29-ны эл өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Н.Батсүмбэрэл, Ч.Гантулга, Б.Батнасан, Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй хотын удирдлагууд Гандантэгчинлэн хийдэд  мандал өргөж, Нийслэлчүүдийнхээ ирэх жилийн  буян хишгийг даатган ном айлтгууллаа.

Ташрамд дурьдахад “Гүсэн түгийн мандал” хэмээхүй нь хүмүүний бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайтад  бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг  буддын шашны зан үйл юм.
 

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн удирдлагуудын зүгээс Гандантэгчэнлин хийдийг зорьж, нийслэлчүүдийнхээ ирээдүйн ажил амьдрал, хотынхоо сайн сайхны төлөө сайн сайхныг даатгаж, мандал өргүүлэн, шашин соёлоо дээдэлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр бид Гандан дээрээ ирж мандал өргөж, нийслэлчүүддээ сайн сайхныг бэлгэдэн ёс уламжлалаа гүйцэтгэлээ. Айлчлан ирж буй шороон гахай жил Нийслэлчүүд болон нийт Монголчуудын маань хувьд ажил үйлс нь бүтэмжтэй, амжилт бүтээлээр дүүрэн,  хөдөлмөр зүтгэл ундарсан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ жил нийслэлийн 380 жилийн түүхт ой тохиож байгаа, түүхэн ойг бид оршин суугчдын оролцоотой хөгжил дэвшлийн жил болгон эхлүүлж, соёлын өвийг хамгаалах, түүхийн дурсгалт газруудыг сэргээх, нийслэл хотод оршин суугчдын соёлыг төлөвшүүлэх гэх зэрэг нийслэлчүүдийн гарт баригдаж, нүдэнд харагдахуйц олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Айлчлан ирж буй гахай жилдээ Нийслэлчүүд та бүхэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхыг өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, нийслэл хотын удирдлагуудыг Их өргөөндөө хүлээн авч, буддын шашны сургаал номлол, айлчлан ирж буй шороон гахай жилийн өнгө, төлөв байдал, соёл уламжлалын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x