Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Морин уралдааныг цаашид осол, эндэгдэлгүй зохион байгуулахыг Ерөнхийлөгч уяачдад шагнал гардуулах үеэрээ санууллаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр уяачдад Монгол Улсын цол хүртээлээ. Үүнд: 

Тод манлай уяач цол тэмдгээр: 

  1. Т.Батзориг - Дорнод аймгийн Цагаан Овоо сумын уугуул 
  2. Л.Батмөнх - Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул
  3. Г.Баяраа - Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул
  4. Б.Далай - Увс аймгийн Зүүнговь сумын уугуул
  5. Ө.Пүрэвбаатар - Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул
  6. Б.Энхболд - Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул

Манлай уяач цолоор:

  1. Д.Баянбат - Төв аймгийн Баянцагаан сумын уугуул
  2. Г.Баярцогт - Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул
  3. Г.Буянтогтох - Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул
  4. Д.Дэлгэрбаяр - Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул
  5. Д.Жамъян - Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул
  6. Б.Лхагва-Очир - Дундговь аймгийн Хулд сумын уугуул
  7. З.Мэндсайхан - Ховд аймгийн Мянгад сумын уугуул

Алдарт уяач цолоор: 

  1. Г.Батболд - Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул
  2. Б.Баярдорж - Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул
  3. Ч.Бүргэдэй - Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул
  4. Г.Ганчулуун - Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул
  5. Д.Сугар - Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул
  6. Ц.Энхтайван - Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул 

Шагнал шардуулсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулга уяачдад хандан 

"Уяачдынхаа амгаланг айлтгая. Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаан, морины өв соёлгүйгээр Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй. Үндэсний морин уралдаан гэх өв соёл, ёс заншлыг тээж хөгжүүлж, тордож яваагийнх нь хувьд уяачдад талархах ёстой юм. Гэхдээ өнөө цагт хэлэх, сануулах шаардлагатай зүйлс цөөнгүй харагдаж байна. Ард түмнээс ч олон санал ирдэг. 

Морин уралдаан зохион байгуулахад нийтээрээ дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болсоор байгаа хэдий ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийнхээ хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адуу, монгол үүлдрийн адуу уралдах гэх мэт маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах бодлоготой болох хэрэгтэй байгаа юм. 

Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэрэг тулгарч байгаа асуудлуудыг анхааралдаа авна биз ээ. 

Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг цаашид зүй зохистой зохион байгуулах тал дээр Уяачдын холбоо, зохих байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Фото: