Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Арслан, гавьяат багш Л.Сосорбарам Ардын багш цол тэмдгээр энгэрээ мялаалаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан улс орондоо өндөр хувь нэмэр оруулж8 салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медалиар шагналаа.

Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний болон их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Үндэсний бөхийн Монгол Улсын Арслан, гавьяат багш Лувсанчимэдийн Сосорбарамд Монгол Улсын Ардын багш цол тэмдгээр шагналаа.

Мөн дараах хүмүүсийг шагнасан юм.

Монгол Улсын гавьяат цол тэмдгээр:

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан:

М.Тулгаа - "Петрокоул" компанийн нүүрсний уурхайн зөвлөх инженер

Ч.Энхтуяа - Дулааны 4-р ЦС-ын Турбин цехийн Турбиний машинч

Гавьяат багш:

Д.Дорж - Анагаах ухааны "Энэрэл" дээд сургуулийн захирал

Д.Нонна - БСШУСЯ-ны ахмад ажилтан 

Г.Сүхбат - "Аварга" дээд сургуулийн Тэргүүн дэд захирал

Ш.Сүхбат - Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургуулийн ахмад багш

Гавьяат барилгачин: 

Б.Мадет - СХД-ийн 3-р хорооны ахмад настан, ахмад барилгачин

Гавьяат жүжигчин:

С.Өлзийхүү - "Өнгөт инээд" продакшны захирал

Гавьяат малчин: 

Д.Бат-Өлзий - Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин

Э.Эрдэнэчулуун - Монгол Улсын тод манлай уяач, малчин 

Гавьяат уурхайчин:

С.Батжаргал - "ДЦС4" ТӨК-ийн Түлш дамжуулах цехийн Тооцооны техникч

Гавьяат эдийн засагч:

Б.Даваадорж - Хэнтий аймгийн хэрлэн сумын ахмад настан, ахмад эдийн засагч

Хүний гавьяат эмч:

Т.Наваан - Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Их эмч

Ш.Энхтуяа - Эмгэг судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч

Соёлын гавьяат зүтгэлтэн:

Э.Баатаржав - "Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл" төвийн тэргүүн

Л.Гаваасүрэн - Цагдаагийн "Сүлд" чуулгын дарга

Ж.Даваасамбуу - Ахмад гэрэл зурагчин

Урлагийн гавьяат зүтгэлтэн:

Д.Доржсүрэн - Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын Уран сайхны удирдагч

Үйлчилгээний гавьяат ажилтан:

Н.Авирмэд - Нийтийн ахуй үйлчилгээний ахмад ажилтан

П.Гансүх - Үндэсний аудитын газрын Дотоод аудитор

Н.Лодой - Нийслэлийн Цагдаагийн газрын ахмад ажилтан

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан:

Ц.Алтанцэцэг - "Мөнхийн тун" компанийн ерөнхий захирал

Ж.Маам - Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан, эх баригч

Г.Уртнасан - Говь-Алтай аймгийн "Нандин талийм" нүдний эмнэлгийн сувилагч 

Байгаль орчны гавьяат ажилтан: 

Г.Намхайжанцан - Ус, цаг уурын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

Д.Енжин - ЧД-ийн 1-р хорооны өндөр настан

Алтан гадас:

Г.Ганбаяр - "Ийгль" телевизийн гадаад мэдээний тоймч 

И.Дамдин - БЗД-ийн 18-р хорооны өндөр настан

Г.Жигжидсүрэн - СХД-ийн 7-р хорооны өндөр настан

Ц.Ноовд - ХУД-ийн 2-р хорооны өндөр настан 

Р.Хандсүрэн - СБД-ийн 3-р хорооны өндөр настан

Ж.Энхбаяр - "Пирамид орд" компанийн хангамжийн нярав 

Ийнхүү шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал хүртсэн иргэдэд хандаж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

ХААИС-ийн багш, Монгол Улсын Арслан Л.Сосорбарам нь Монгол Улсын Ардын багш цолоор шагнагдаж байгаа юм. Л.Сосорбарам гуайг Монгол Улсын Арслан гэдгээр нь монголчууд мэднэ. Харин Монголын иргэний хамгааллын багш нарын нэг бөгөөд 1963 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй багшилж, ард иргэдээ болзошгүй аюул, амь нас, өмч хөрөнгө, мал сүрэг, газар нутгаа хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг сурган дасгалжуулж, идэвх зүтгэлтэй ажилласан байдгийг нь мэддэггүй байх. Тэр хийсэн бүхнийг нь өнөөдөр төр үнэлж байгаа юм.

Дорноговь аймгийн харьяат Д.Бат-Өлзий гавьяат малчин цолоор шагнууллаа. Монголын эдийн засагт төдийгүй үндэсний соёл уламжлалын үндэс болсон мал аж ахуйн салбарт 1975 оноос хойш үр бүтээлтэй ажиллаж ирсэн мянга мянган малчдынхаа төлөөллийн шагналыг таньд гардуулж байгаа юм. 

"ДЦС-4"-ийн турбинч, машинч Ч.Энхтуяа 1983 оноос хойш одоог хүртэл технологи инноваци, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдгээр шагналаа. 

Өвөрхангай аймгийн харьяат багш Ш.Сүхбат 1961 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй ажиллаж, Өвөрхангай аймаг төдийгүй улсын химийн багш, оюутан сурагчдын шинэлэг, оновчтой арга барилыг тусгасан олон сурах бичиг, гарын авлага боловсруулж, санаачлан нэвтрүүлэх зэргээр үр бүтээлтэй, манлайлж ажиллаж ирснийг нь үнэлэн, Монгол Улсын гавьяат багш цолоор таныг шагнаж байна. 

Мөн гавьяат жүжигчин цолоор С.Өлзийнхүүг шагнаж байна. Театрын болон дэлгэцийн урлагийн салбарт 1990-ээд оноос хойш үр бүтээлтэй ажиллаж, үзэгч олны сэтгэлд нийцсэн дүрүүдийг бүтээж тайз, дэлгэцийн урлагийн шинэчлэлд манлайлан ажилласныг нь үнэлж, гавьяат жүжигчин цолыг таньд олгож байна. 

Хөвсгөл аймгийн харьяат Ж.Маам таныг эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнаж байна. 1979 оноос хойш Шинэ Идэр суманд тасралтгүй 34 жил ажиллаж, нярайн эндэгдэлгүй нийт 4,000 гаруй эхийг гардан төрүүлж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг эхчүүд болон нялхаст үзүүлж ирснийг төр үнэлж байгаа юм. Баярлалаа.

Бүх манлайлагчдадаа нийт ирэгдийнхээ өмнөөс дахин дахин баяр хүргэе" гэсэн юм.

Фото сурвалжлага: