Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал утсаар холбогдохыг зөвлөлөө

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн //2019.02.02/ 16:00 цагийн байдлаар 713,332 иргэнд 101.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Одоогийн байдлаар "Голомт" банкны харилцагч 11,543 иргэний гүйлгээг хийх дутуу байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулахыг зөвлөлөө.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.