2019/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.82₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-7°
15:00
S30
-7°
16:00
S30
-9°
17:00
S29
-10°
18:00
S31
-12°
19:00
S31
-13°
20:00
S31
-14°
21:00
S31
-14°
22:00
S29
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан тэнгэрийн оронд оджээ

ikon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг Ч.Буянхишигийн фэйсбүүк хуудсаас авав

Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан урьд шөнө тэнгэрийн оронд одож, Монголын сонгодог урлагт хүнд гарз учирлаа.

Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

Түүний бүтээсэн дүрүүд:

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан 1983 онд
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа 1970 онд
  • А.Бородин “Игорь ван” Ярославна 1972 онд
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1976 онд
  • Дж.Верди “Травиата” Виолеттад 1977 онд
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна 1980 онд
  • Дж.Пуччини “Тоска” Тоска 1981 онд
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа 1982 онд
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад 1984 онд
  • Дж.Верди “Отелло” Дездемона 1989 онд
  • Дж.Пуччини “Турандот” Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээу байв.

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

x