Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

10 чиглэлээс "Нарантуул" худалдааны төв рүү нэмэлт автобус явж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 2, 3-ны Бямба, Ням гарагт тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагууддад явна.

Чиглэлийн нэр болон цагийн хуваарь:

 
Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэж байгаа.  Иймд 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орж байна

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.