Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр намрын чуулган завсарлана

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын Тамгын газар

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болно.

Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов болон ЗГХЭГ-ын дарга, БСШУС, ЗХТ-ийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм

2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалал:

  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.