Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс 2023 он гэхэд авлигыг бүрэн устгах зорилт тавилаа

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Photo by: Bernama

Малайз улсын Ерөнхий сайд Махатхир Мохамад өнгөрөгч Мягмар гарагт таван жилийн дотор улс орноо авлигаас ангид болгох зорилт дэвшүүлснээ танилцуулсан юм.

Ерөнхий сайд Махатхир Мохамад Улс төрийн санхүүжилтийн тухай шинэ хуулийг танилцуулахын хажуугаар түүний сөрөг хүчин болох Пакатан Харапан эвсэл төрийн өндөр албан тушаалд хэнийг, хэрхэн яаж томилж байснаа эргэн харж, тайлбарлах хэрэгтэй болно гэдгийг парламентын танхимаас мэдэгдсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард Засгийн эрхэнд гарсан түүний засаг авлигын эсрэг үндэсний хөтөлбөрөө ийнхүү хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 

Малайз улсын төр өнгөрсөн жилүүдэд их хэмжээний авлигад автаж, Ерөнхий сайд асан Нажиб Разак төрийн 1MDB сангаас олон сая доллар завшсан гэх дуулиан дэгдэж, өндөр албан тушаалтнууд мөнгө угаах, залилах зэрэг хэрэгт буруутгагдаж, тус улсын иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байсан билээ.

Малайз улсын өмнөх Засгийн газар авлига, хээл хахуулийн эсрэг өмнө нь хэд хэдэн төлөвлөгөөт хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан хэдий ч төдийлэн үр дүнтэй байгаагүй нь өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлаас харагдана. Тодруулбал, Малайз улсын 2004 оны Засгийн газар ч мөн авлигын эсрэг, Үндэсний бүрэн бүтэн байдлын таван жилийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байсан ч үр дүнд хүрээгүй аж.

Шинэ засгийн хэрэгжүүлж буй тус төлөвлөгөө нь өнгөрсөн үйл ажиллагаа, албан тушаалтныг шийтгэхдээ бус, авлигыг тэр чигээр нь таслан зогсоож, устгахад гол зорилго оршиж буй талаар Ерөнхий сайд онцолсон юм.

 

 

Эх сурвалж: Straitstimes.com