Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын ЭСЯ-наас илгээсэн 805 хүний бичиг баримтаас 564-ийг нь ЦЕГ шалгажээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БНСУ явах зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн дунд хуурамч бичиг баримт мэдүүлэх тохиолдол гарсан тул Улаанбаатар хот дахь тус улсын ЭСЯ-наас 805 хүний бичиг баримтыг шалгуулах хүсэлтээ ЦЕГ-т илгээсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. 

Тэгвэл 564 хүний бичиг баримтыг Цагдаагийн байгууллага шалгаад байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. 

Тэрбээр иргэдийг виз мэдүүлэхдээ БНСУ-ын ЭСЯ-ны вэб сайт дээр мэдээлсэн баталгаатай газруудад хандахыг зөвлөөд бичиг баримт хуурамчаар бүрдүүлэхгүй байхыг анхааруулав. Хэрэв санаатай ба санаандгүйгээр төрийн болон ТББ-ын аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл Монгол Улсын Эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал бүрдэнэ гэдгийг сануулсан юм.