Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон байгууллагуудыг тэргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 1
Сурталчилгаа

Монгол Улсын Сангийн Яамнаас иргэд, ААН-д хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон шилдэг 9 байгууллагыг тодруулж, талархал илэрхийлэх арга хэмжээ өчигдөр боллоо. Энэхүү жагсаалтыг Мобиком Корпораци 2018 онд 26 сая орчим и-баримт хэвлэснээр тэргүүллээ.

Иргэд төлбөр тооцоондоо цахим төлбөрийн баримт буюу и-баримтыг авч хэвшсэнээр 3 жил өнгөрч, 2018 онд буцаан олгох урамшууллын дүн даруй 60 хувиар өссөн байна.

 

Мобиком Корпорацийн хувьд и-баримтыг үйлчилгээнийхээ бүх салбар болон агентуудаараа дамжуулан олгохоос гадна технологийн шинэ шийдлийг боловсруулж, НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэгдэх системийг нэвтрүүлснээр НӨАТ-ын баримтын бүртгэлийг илүү хялбарчилж чадсан юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч ердөө и-мэйл хаягаа  нэг удаа бүртгүүлсэн байхад Мобикомд төлбөр төлсөн бүх баримт цаашид автоматаар бүртгэгдэх юм. Үүний тулд VAT гэж бичиж зай аваад ebarimt.mn-ийн хэрэглэгчийн кодоо бичээд 323 тусгай дугаарт мессэж илгээх шаардлагатай.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.