Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Өнөөдөр 09:00 цагийн байдлаар 227,021 иргэнд 37.4 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдөр оройноос эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

Өнөөдөр /2019.02.01/ өглөөний 09:00 цагийн байдлаар 227,021 иргэнд 37.4 тэрбум төгрөгийг шилжүүлээд байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

 

НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдөр орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн билээ.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах юм.