2020/01/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,750.80₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-12°
13:00
S32
-10°
14:00
S32
-8°
15:00
S32
-7°
16:00
S32
-8°
17:00
S32
-9°
18:00
S31
-11°
19:00
S31
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн 75 улсад зэрэг болсон Тинк танкуудын уулзалт Улаанбаатар хотод мөн боллоо

ikon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий даяар 75 улсын 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээг нэгдүгээр сарын 31-ний Пүрэв гарагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Үүний нэг нь Улаанбаатар хотод “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдвийн хүрээнд Новотел зочид буудалд болсон юм.

Хурлын эхэнд Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв(ЭЗБӨЧСТ)-ийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Цагаан, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар Тинк танк гэж юу, “Go to global Think Tank Index” танилцуулгыг хийсэн. Энэ үеэр “Тинк танкуудын үүрэг оролцоо ба өнөөгийн өөрчлөгдөж буй нийгэм дэх ач холбогдол”, “Баримт мэдээллийн найдвартай байдал, үүнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг болсон юм.  

 
Гэрэл зургийг MPA.mn

Хэлэлцүүлэгт Фридрих-Эберт сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч Др. Нийлс Хегевиш, Эдийн засагч Др. Р.Амаржаргал, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнинг, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, Др. Б.Түвшинтөгс, www.gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг зэрэг Монголын Тинк танкууд буюу судалгааны байгуулагынхан, олон улсын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцов.

Энэхүү арга хэмжээ нь АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг болон Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийж байгаагаараа онцлог юм. Онцлон тэмдэглэхэд Молнголын тинк танкууд дэлхийн сүлжээнд нэгдэж, анх удаа цугларч, санал бодлоо солилцлоо.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тинк танк гэж юу вэ. Тинк танк гэдгийг бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно. Дэлхий дахинаа Brookings Institution, Chatham House, Friеdiсh Ebert сан зэрэг салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв, ул суурьтай гаргахад чухал нөлөө үзүүлдэг байна.

Монгол Улсын хувьд дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэй. Түүнчлэн мэдээлэл, судалгаа шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо чухал төдийгүй хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг оролцогчид онцоллоо.

 

x