2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарын утаа, замын түгжрэлийг бууруулах чиглэлд Франц улс төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдав.

Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас тус улсын Европ, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал Тиери Матү нар даргалж, Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү уулзалтаар хоёр орны салбар бүрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд ялангуяа хоёр орны дипломат харилцааны түвшинг ахиулах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбар дахь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хоёр талын төр, засаг харилцан анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Францад туршлага судлуулах айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.

 

Зөвлөлдөх уулзалтаар талуудын хөндсөн нэг чухал сэдэв нь Улаанбаатар хотын утаатай тэмцэх болон замын түгжрэлийг бууруулахад Франц Улсаас техникийн болон санхүүгийн дэмжлэг авах асуудал байв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хэмжээнд  идэвхтэй ажиллаж буй Франц Улсын хувьд нийслэл хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлд ч францын талаас тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг мэдээлэв. Хоёр орны Элчин сайд нар эдгээр саналуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тохирлоо.

Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголд ирэх франц жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг Францад сурталчлах, үүнтэй холбоотойгоор тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар тогтов.

Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаас гадна олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x