Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бангкок хотод үүсээд буй агаарын бохирдлоос болж сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Photo by: Bloomberg

Тайланд улсын нийслэл Бангкок хотод нэгдүгээр сар гарснаас хойш агаарын бохирдол улам ихсэж, үүнтэй тэмцэхийн тулд хотын захиргаа хэд хэдэн арга хэмжээ авч эхлээд байсан талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл агаарын бохирдол буурсан тодорхой үр дүн гарахгүй байгаа тул өчигдрөөс ерөнхий боловсролын 450 орчим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг хотын захиргаа гаргажээ.

Бангкок хотын хэд хэдэн дүүрэг хотын бусад хэсгээс илүүтэй бохирдолд өртөөд байгаа аж.

Хотын захиргаа агаарын бохирдол нэмэгдсэн цагаас хойш утааг бууруулах тал дээр яаралтай арга хэмжээ авч байгаа ч хангалттай бага түвшинд хүргэж чадахгүй хэвээр байна. Тиймээс гэрээс гарах үедээ байнга амны хаалт зүүж, бага насны хүүхдээ аль болох гаргахгүй байхыг иргэддээ анхааруулсаар байгаа юм.

Тайландын нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувийг дизель хөдөлгүүрт автомашинаас ялгарч буй утаа, хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр болон тариалангийн талбайн хогоос ялгарах хорт утаа бүрдүүлж байна.

Бангкок хотын агаарын чанарын индекс энэ сарын дунджаар 156 нэгжид хүрчээ.

 


Эх сурвалж: Straitstimes.com