Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ өнөөдөр ШИНЭ ДАРГАтай болно

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:43 2019/01/31

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр 70 хувийн ирцтэй хуралдав.

Хурлаар Монгол Улсын Их хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлснийг МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. 

Маргааш буюу Баасан гарагийн 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн тухай бид мэдээлсэн билээ.

16:23 2019/01/31

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүний нэрийг оруулж ирсэн. УЗ-ийн гишүүд асуулт асууж, ярилцаад Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн" гэлээ. 

Харин үүний дараа Г.Занданшатар гишүүн сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн эрх мэдлийг оновчтой болгох зохицуулалтыг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа. Ингэж байж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас эхлээд төрийн бүх шатанд сахилга хариуцлага бэхэжнэ" гэлээ. 

Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх гэж байна. Бүлгийн гишүүдийн олонх УЗ-ийн шийдвэрийг дэмжвэл УИХ-ын шинэ даргын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-аар оруулах юм. 

Бүлгийн хуралдаан өнөөдөр 18:00 цагаас зарлагдсан бөгөөд байнгын хороо, чуулганы хуралдаанаар маргааш хэлэлцүүлэх бололтой.  

Ташрамд дурдахад, Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, түүний оронд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ЗГХЭГ-ын даргаар томилох гэж байгаа гэх мэдээлэл өмнөх УИХ-ын даргыг чөлөөлөгдөх үеэр яригдаж байсан билээ.     

15:43 2019/01/31

УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн ч эцсийн шийд гараагүй байна

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. УЗ-өөс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулах юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлж буйгаар У.Хүрэлсүх намын даргын хувиар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ. Энэ дагуу УЗ хэлэлцэж байгаа аж. Түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эсэхийг УЗ-ийн гишүүдийн саналаар шийдэх юм. 

Одоогоор УЗ-ийн хурал үргэлжилж, шийдвэр гаргаагүй байна. 