Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ оны анхны гурван ихэр хүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ.

Тодруулбал, Өмнөговийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү хоёр хүү, нэг охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ.

Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг тус эмнэлгээс мэдээлэв.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 11 эх, 2018 онд 13 эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн юм.

 

Эх сурвалж: ЭМЯ, ЭХЭМҮТ