Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Триатлоны Азийн цомд Монгол Улсын өсвөрийн баг, тамирчид амжилттай оролцлоо

ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Триатлон спортын "Ironman" клубын 11 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Малайз улсын Триатлоны МЗХ клубтэй хамтарсан бэлтгэл хийхээр мордоод байсан билээ. Тус бэлтгэлийн дараагаар нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Тайланд улсын Триатлоны холбоотой мөн хамтарсан бэлтгэлд оролцсон юм.

Мөн нэгдүгээр сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд тамирчин Г.Амарсанаа, П.Ханмөнх, Г.Наранцацралт, А.Хэнтий нар Тайланд, Сири, Сингапур улсын тамирчидтай хамт Олон улсын триатлоны холбооны хамтарсан бэлтгэлд оролцсон байна.

Ийнхүү "Ironman" клубын 11-16 насны өсвөр үеийн Триатлончид сар гаруйн хугацаанд бэлтгэл, сургуулилт хийсний үр дүнд өнгөрөгч 25, 27-ны өдрүүдэд Триатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дөрвөн хүрэл медалийг хүртжээ.

 

Тус тэмцээний 25-ны өдрийн гараанд Өсвөрийн элит /Junior elite man/ ангилалд өрсөлдсөн Ганбаатарын Амарсанаа гуравдугаар байр, 27-ны өдрийн гараанд 16-аас дээш насны эрэгтэйчүүдийн ангилалд Ганбаатарын Амарсанаа гуравдугаар байр, 13-15 насны охидын ангилалд Батсүрэнгийн Биндэръяа гуравдугаар байр, 10-13 насны хөвгүүдийн ангилалд Энхбаатарын Сайханбилэг  гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Тамирчдыг Олон улсын Триатлоны холбооны зэрэгтэй, "Ironman" клубын үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч Э.Уянга, М.Цэнгүүн нар удирдан зохион байгуулж энэ удаагийн хамтарсан бэлтгэл, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү амжилттай оролцоод байна. Тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.