Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим мөнгөний эрин үед далайн хясаагаар арилжаа хийдэг Толай омгийнхон

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Photo by: Claudio Sieber

Сүүлийн үед криптовалют, цахим мөнгө зэрэг шинэ төрлийн төлбөр тооцооны хэрэгсэл дэлхий нийтэд өргөн тархаж буй. Гэтэл одоог хүртэл мөнгөний оронд далайн хясааг арилжаанд ашигладаг хүмүүс оршин байгаа нь олны анхаарал татаж байна.

Тодруулбал, Папуа Шинэ Гвинейд амьдардаг Толай омгийнхон өнөөг хүртэл далайн хясааг мөнгөний оронд ашиглаж, өдөр тутмын өргөн хэрэглээний бараанаас эхлүүлэн том бүтээгдэхүүн авахдаа төлбөрийн хэрэгсэл болгодог ажээ.

Папуа Шинэ Гвиней улс нь 43 жилийн өмнө Австрали улсаас салан тусгаарлагдаж, бие даасан улс болсон түүхтэй. Тус улсын Толай хэмээх энэхүү омог нь 120,000 хүн амтай аж. Тэд өндөр хөгжилтэй оронтой зэрэгцэн оршиж байгаа ч эртний зан заншлаа ийнхүү хадгалж үлджээ. 

Тодруулбал, олон жилийн туршид Герман, Австрали улсын колоничлолын дор байсан энэхүү улс Католик шашны нөлөөнд үл автан, соёл уламжлалаа авч үлдсэн байна.

Мөнгөн тэмдэгтийг орлож буй далайн хясааг Табу хэмээн нэрлэдэг бөгөөд далайн эрэг болон далайн гүнээс түүх замаар "хэвлэдэг" ажээ.

Толайчууд хясааг мөн хурим, баяр ёслол болон оршуулгын үед хамгийн хүндтэй бэлгэнд тооцдог.

Хясаан мөнгийг хийхийн тулд эхлээд далайн гүнээс түүж, дараагаар нь түүнд наалдсан далайн дун, бохир зэргийг хатааж, салгаж цэвэрлэнэ.

 
Photo by: Claudio Sieber

Цэвэрлэсэн хясааг тус улсын Рабулын далайн боомтод хүргэж, ариун цэврийн нарийн хяналтад оруулж, элдэв үнэр, бохирдлоос нь салган, хянасны эцэст гүйлгээнд ашиглахад бэлэн болсон гэсэн үг.

Табу нь олон төрлийн арилжаанд шууд болон шууд бусаар хэрэглэгддэг гэж болно. Тодруулбал, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа болох будаа, тамхи, талх, самар гэх мэт зүйлсийг шууд худалдан авдаг бол томоохон арга хэмжээнүүдэд бэлгэдлийн шинж чанартайгаар мөн ашигладаг байна.

Түүнчлэн Табу нь Папуа Шинэ Гвинейн албан ёсны мөнгөн дэвсгэрт болох Кинагаар солиулж, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, автомашины засвар гэх мэт илүү том хэмжээний тооцоонд шууд бус төлбөр болгон ашигладаг ажээ.

 
Photo by: Claudio Sieber

 

Эх сурвалж: VICE