Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ХНХЯ-нд

09:00 цагт "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв" судалгааг танилцуулна.

Blue Sky зочид буудалд

09:30 цагт Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлсэн төслийн тайлангийн хурал болно.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт

09:30 цагт “Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лаборатори”-ийн нээлт болно.

ХХААХҮЯ-нд

09:30 цагт "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт болно.

ХХААХҮЯ-ны гадна талбайд

10:00 цагт найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт УАЗ-220695-520 маркийн автомашин хүлээлгэн өгнө.

Гандантэгчэнлин хийдийн Их гэрт

10:30 цагт Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.

ХЭҮК-ын байранд

10:30 цагаас ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УУХҮЯ-нд

11:00 цагаас  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Монгол адуутай иргэд эрлийз адууг уламжлалт морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж холбоо байгуулан ажиллахаар болсон талаар уяачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

“Новотел” зочид буудалд

11:00 цагт “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлэг болно.

Богд хааны ордон музейд

11:40 цагт Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол болно.

МУИС-ийн Номын санд

12:00 цагаас МУИС-ийн "Дижитал профессор" цахим сургалтын төвийн нээлтийн ёслол болно.