Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын генсект төрийн албыг наймаалцсан гэх асуудлаар хэрэг үүсгэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбоотой асуудлаар Авлигатай Тэмцэх Газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж эхэлсэн байна. 

Тодруулбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэгэн иргэнийг төрийн албанд ажилд оруулж өгнө хэмээн 60 сая төгрөг авсан хэмээн тухайн иргэн АТГ-т гомдол гаргасныг албаны эх сурвалж баталла​а.

Иргэний гомдлын дагуу энэ асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа ажээ.

Энэ хэргийн талаар Д.Амарбаясгалангаас өөрөөс нь тодруулах гэсэн боловч түүнийг гадаадад явж байгаа гэсэн мэдээллийг МАН-аас өглөө.