2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн лаборатори байгуулахаар болов

ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг: mpa.mn

Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Энэ нь экспортоор гарч байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмал, бусад бүтээгдэхүүний чанар, агуулга, тоо хэмжээг тээврийн хэрэгсэл бүрээр тодорхойлж, татварыг бүрэн ногдуулах зорилготой юм.

Хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх, тоо хэмжээ, агууламж, чанарыг зөрүүтэй мэдүүлэхээс сэргийлж рентген болон хяналт шалгалтын бусад системийг хилийн хяналтын болон гүний гаалийн байгууллагуудад суурилуулах зэргийг үе шаттай хийхээр боллоо.

Одоогоор хилээр нэвтэрч байгаа нийт барааны зөвхөн 3.3 хувийг рентген тоног төхөөрөмжөөр, үлдсэнийг нь биечлэн буюу ачааг нь буулгуулж шалгаж байна. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний ачилтын явцыг камераар хянадаг ч ачааг хил дээр буулгаж, шалгах боломжгүй байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний дор бараа нууж, хууль бусаар гаргаж байгааг илрүүлж чаддаггүй гэсэн үг юм.

Тээврийн хэрэгслүүд олон удаа хилээр хоосон бүрдүүлэлт хийж гарсан, өндөр чанартай нүүрсийг бага чанартай мэтээр бүрдүүлдэг зэрэг асуудлыг ч хууль хяналтын байгууллага шалгаж байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x