Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улсын тухай сонирхолтой баримтууд

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн умард эрэгт оршдог Венесуэль улс өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 33 дугаарт ордог (916,445 км.кв) энэ улсад 30 орчим сая хүн амьдардаг. Нийслэл Каракаст 2 сая орчим хүн оршин суудаг байна.

Албан ёсны хэл нь Испани бөгөөд иргэдийн дийлэнх нь Ромын католик шүтлэгтэй. Үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2014 оны байдлаар $482 тэрбум, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $15,692 юм.

  • Венесуэль улсын нэр нь Венезиола хэмээх итали нэрнээс гаралтай. Америк тивийг тив гэдэг утгаар нь анх удаа нээсэн аялагч Америго Веспуччид энэ газар Венец хотыг санагдуулсан тул “бяцхан Венец” хэмээх нэрийг өгч байжээ.
  • Венесуэлийн эрэгт хамгийн анх хөл тавьсан Европ хүн нь Кристофор Колумби юм.
  • 1522 онд Испаний колони болж, 1811 онд тусгаар тогтнолоо зарласан байна.
  • Венесуэлийн далбаанд байдаг гурван өнгөний бэлгэдэл нь: шар- газар нутаг, хөх- далай тэнгис, улаан- баатруудын цус
  • Газрын тосны хамгийн том батлагдсан нөөц энэ улсад бий. Саудын Арабын нөөц Венесуэлийн дараа хоёрдугаарт ордог. Венесуэльчууд дэлхийд хамгийн хямд бензин хэрэглэдэг.
  • Дэлхийд томд тооцогдох байгалийн хийн орд бас бий. 
  • Венесуэль бүсгүйчүүд үзэсгэлэн гоогоороо алдартай. Энэ улсаас зургаан Ертөнцийн мисс (Miss Universe) , таван Дэлхийн мисс (Miss World) төрж байжээ.
  • Венесуэлийн хамгийн түгээмэл спортын төрөл бэйсбол. Олон тамирчин АНУ-ын дээд лигт тоглодог.
  • 1854 онд Венесуэльд боолчлолыг халсан нь дэлхийн бусад улсуудаас хол түрүүлсэн алхам байв.
  • Бас Венесуэль улс дэлхийд анх удаа 1863 онд цаазын ялыг халж байсан түүхтэй.
  • Дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээ Angel Falls Венесуэльд байдаг. Өндөр нь 900 гаруй метр юм.
  • Хоёр улиралтай: Хуурай халуун болон чийглэг халуун. Мөнхийн халуун цаг ууртай тул халуун ус гэж ойлголт байхгүй, иргэд нь зөвхөн хүйтэн шүршүүрт ордог.
  • Албан ёсны нэр нь Боливарын Бүгд Найрамдах Венесуэль улс.

 

Эх сурвалж: Nation Facts