2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цэрэнбат: Өөрийнхөө л юмыг төрд шахаж байвал бусад нь яахав гэсэн байдлаар ханддаг учраас бид хөгжихгүй байгаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:33 2019/01/30

"Ерөнхий хяналтын сонсгол байгаа оносонгүй"
 
Гэрэл зургийг: MPA.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос анх удаа зохион байгуулсан Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өндөрлөлөө.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/335254200419569/

Сонсголын төгсгөлд, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа: Өнөөдрийн хурал байгаа оносонгүй. Байнгын хорооны өргөтгөсөн, арай олон дарга оролцсон хурал боллоо. Над руу олон хүн холбогдож хуралд оролцох хүслээ хэлсэн. Ингээд зохион байгуулагчид руу холбогдохоор суудал байхгүй гээд байсан. Дөрөвхөн иргэн оролцлоо.

Анхны сонсгол учраас цаашид алдаа дутагдлаа засаад явна байх.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир: Сонсголыг хуулийн дагуу зохион байгуулах ёстой. Хуульгүй төр гэж байхгүй. Хуулин дээр өөрчлөх асуудлаа Ерөнхийлөгчийн тамгын газраас саналаа оруулаад ирвэл асуудалгүй. Бидний хамтдаа зохион байгуулж байгаа энэ сонсголыг би хувьд амжилттай боллоо гэж дүгнэж байна. Шүүмжлэлийг бас бодолтой хэлэх нь зөв байх.

Сонсголоос гарсан шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна. Мөн ирэх Баасан гарагт мөн сонсголоос гарсан үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

15:27 2019/01/30

"2008 оноос хойш улсын төсвөөс 221 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байна"

Ерөнхий хяналтын сонсголын асуулт хариултын хэсэг үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт дунд болон бага орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаад орох боломжтой хэчнээн орон сууц байна вэ?

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 80 м/кв-аас доош талбайтай, ипотекийн зээлд хамрагдах боломжтой 5,000 орон сууц бий. Ипотекийн зээлд хамрагдах сонирхолтой 30 мянга гаруй өрх байгаа ч эх үүсвэрийг нэмэх шаардлагатай байгаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж байна.

Дагуул хот байгуулах, их дээд сургуулиудыг нүүлгэх ажлыг салбар хоорондын уялдаа холбоогоор хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Өнөөдрийн хурлаас яг ямар шийдвэр гарах вэ. Хурлын төгсгөлд ҮАБ-ын зөвлөлөөс шийдэл гаргаж, УИХ-ын чуулган завсарлахаас өмнө асуудлыг оруулах хэрэгтэй байна.

Улаанбаатарт бий болсон гамшгийн асуудлыг шийдэх дорвитой шийдвэр гаргая. Нийслэл хотоо нүүлгэе. Нийслэл хотын харьцангуй цөөн хүн амтай эрүүл бүсэд шилжүүлэх чиглэлийг Байнгын хорооноос Засгийн газарт өгсөн ч хэрэгжүүлэхгүй байна. Нийслэлийг шинээр байгуулах, хэсэгчилж нүүлгэх, үүрэг хариуцлагыг нь өөр тийш шилжүүлэх замаар магадгүй 100 тэрбум төгрөгөөр 250 мянган хүнээ нүүлгэх боломж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Олон сайхан санаачилга санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас өндөр хүлээлттэй хэрэгждэггүй асуудал болдог.

Мөн хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: Бид 2019-2020 оны хичээлийн жилээс нэгдүгээр улирлын амралтыг байхгүй болгож, хоёрдугаар улирлын амралтаа арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 20-н хүртэл амраахаар төлөвлөн сургалтын хөтөлбөрөө зохиож байна.

Их дээд сургуулиудыг хотоос гаргаад л шууд Улаанбаатарын агаарын бохирдол буурна гэх ойлголт байхгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар хот төслийн хүрээнд дөрвөн сургуулийг тус хот руу гаргахаар төлөвлөж байна. Мөн ХАА чиглэлийн сургуулиудыг Дархан, Эрдэнэт хот руу гаргахаар ажиллаж байна.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: 2008 оноос эхлэн агаарын бохирдолтой холбоотойгоор төсөвт мөнгө сууж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд нийтдээ улсын төсвөөс 221 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслүүдэд 210 сая ам.доллар зарцуулсан, зарцуулж байна.

2008 оноос агаарын бохирдол асуудал гэдгийг мэдэж эхэлсэн ч зарим жил санхүүжилт тавиагүй байсан. Тухайлбал 2016 онд огт санхүүжилт тавиагүй байна. Өвдсөн хүнтэй адил байгаа Улаанбаатарт эм авах мөнгийг өгөөгүй гэсэн үг. Сүүлийн гурван жилд харьцангуй эмний мөнгийг сайн өгч байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хан-Уул дүүрэгт буюу Туул голын эрэг орчимд олон карьер ажиллаж байна. НМХГ-ын дарга Эрдэнэчулуун сууж байна. Та эх хүнийхээ хувьд энэрэнгүй бай. Тэнд амьдарч буй 5,000 гаруй хүний эрүүл мэндийг бод.

2012 онд ДЭМБ-ын судласнаар Монгол Улсын дотоод, болон гадаад орны бохирдлоос үүдэн нас баралтын тоо 100 мянган хүнд 132 байна. Дэлхийн дундаж бол 92 байдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Дор бүрнээ ажилдаа хариуцлагатай байх ёстой. 2017 онд амьсгалын замаар өвчилсөн хүүхдийн тоо 260 мянга байсан бол 2018 онд 20 мянгаар нэмэгдсэн. Хүүхдүүдийн амьдралын чанар, эрүүл мэндэд агаарын бохирдол маш хортой нөлөө үзүүлж байгаа. Хүүхдүүдийн амь насыг авч одоод байгаа учраас бид анхаарах ёстой.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Нийслэлд хайгуулын болон ашиглалтын 277 лицензээс 95 ААН-ийн үйл ажиллагааг цуцалсан. НМХГ-аас сүүлийн 10 жилд хийгдээгүй ажлыг хийсэн.

14:55 2019/01/30

"БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулахад 100% зарцуулна"

Ерөнхий хяналтын сонсголын асуулт хариултын хэсэг үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга: БНСУ-ын Засгийн газраас 500 сая долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа. Энэ хөнгөлөлттэй зээлийг Ерөнхийлөгчийн яриад байгаа дагуул хотуудын дэд бүтцэд оруулж болох уу. Энэ санхүүжилтийг юунд зарцуулах чиглэлтэй байгаа вэ?

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн дүн яг хэд юм бэ. Өөр өөр дүн яваад байх юм. Аудитын газраас гаргасан тайланг үндэслээд цаашид хөрөнгийг үр ашигтай зарцуулахад ямар бодлого барьж байгаа вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:  Гадны зээл тусламж өнөөдөр гэрээ байгуулаад маргааш манай дансанд ороод ирдэггүй. Зээлийн шийдвэр гараад цаасан дээр явсаар яг орж иртэл дунджаар 1.6 жил болдог. 500 сая ам.долларыг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар товлосон. Дагуул хотуудын асуудлын өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж, Төв аймгийг дагуул хотын захиалагчаар ТЭЗҮ-ийг хийхээр болоод байна.

Манайхны өөрийнхөө л юмыг төрд шахаж байвал бусад нь яахав гэсэн байдлаар ханддаг учраас бид хөгжихгүй байгаа.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: Нийслэлийн газар нутгийн 80 хувийг гэр хороолол эзэлж, иргэдийн 60 хувь тэнд амьдарч байна. Агаарын бохирдлоос гадна хөрсний бохирдлыг мартаж болохгүй. Хөрсний бохирдол жилийн дөрвөн улирлын туршид байдаг.

 

14:25 2019/01/30

Иргэд, ААН-үүдийн саналыг танилцууллаа

Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах зарын дагуу иргэд, ААН-үүд оролцох саналаа ирүүлсэн байна.

Өөрсдийн саналаар хоёр компани бүтээгдэхүүнээ танилцуулж, мөн хоёр иргэн бичгээр саналаа ирүүлснийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулж байгаа юм.

Энэ үеэр сансрын станцыг халаадаг технологиор гэр, байшинг халаах технологи бүтээгээд буй ААН-ын төлөөлөл н.Даваа: Сүүлийн 10 жилийн турш энэ технологио зарах гэж яваа би өнөөдрийн хүртэл  улсад нэг сая төгрөгийн бүтээгдэхүүн зараагүй.

150 сая төгрөгийн тендерт ялаад ажлаа хийх гээд очихоор 80 саяыг нь нэхдэг. Том дарга  нар манай технологитой танилцаад болгоё, бүтээе гээд явдаг ч эргээд таг чимээгүй алга болчихдог. Түрүүн танилцуулга хийсэн УИХ-ын гишүүн Баатарбилэг очиж байсан. Тэрбишдагва гишүүн очноо л гээд байгаа" хэмээн ярив.

 

13:48 2019/01/30

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсголын үдээс хойших хуралдаан эхэллээ.

Үдээс хойших хуралдаан Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн мэдээллээр эхэлж, үргэлжлүүлэн Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг аудитын тайланг танилцууллаа.

"Шөнийн тарифыг тэглэсэн нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн эсэх талаар судалгаа одоог хүртэл алга"

Тэрбээр "Тайлангаас харвал 1995 оноос хойш агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажлууд уялдаа холбоогүй байна. Гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй.

Сайжруулсан зуух тараах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлээгүй. Тараасан сайжруулсан зуухыг горимын дагуу ашиглаагүйгээс ердийн зуухтай ижил болсон.

Нийслэлийн гэр хорооллын зарим өрхөд хөнгөлөлттэй дулаалга тараасан ч үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй. Шөнийн тарифыг тэглэж, хөнгөлөлт үзүүлсэн ч энэ нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн эсэх талаар судалгаа тоо одоог хүртэл алга.

Агаарын бохирдлыг бууруулах талаар судалгаа хийсэн ч үр дүнг нь үнэлээгүй, төсөл арга хэмжээндээ ашиглаагүй байна.

Аудитын тайлантай холбогдуулан арга хэмжээ тооцох албан тушаалтнуудын нэрсийн жагсалтыг гаргаж Ерөнхий сайд болон холбогдох албаныханд хүргүүлсэн.

Дээрх аудиттай холбогдуулан зургаан ААН-д холбогдох хэргийг Нийслэллийн прокурорт шилжүүлсэн. Өнөөдрийн хурлаар тодорхой шийдэл гаргах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна.

Аудитын тайланг онцгойлон анхаарч, чиг үүргийн байгууллагуудад үүрэг өгч ажиллаач ээ гэж хүсье" хэмээн хэллээ.

 

x