Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогтын өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу түүнийг 14 хоногоор суллажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин нэг сар цагдан хорих прокурорын саналыг энэ сарын 16-ны өдөр хангаж шийдвэрлээд байсан билээ.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Тэгвэл түүнийг өчигдрөөс 14 хоногийн хугацаатайгаар суллах шийдвэр гаргаад байгаа аж.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал​ "Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар С.Баярцогтыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр аваад байсан. 

Тэгвэл тус шийдвэрт эрхийнхээ хүрээнд С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан юм.

Уг гомдлыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүх авч хэлэлцсэний үр дүнд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, гомдлыг ханган шийдвэрлэж, С.Баярцогтыг 14 хоногийн хугацаатай суллаад байна” хэмээлээ.