Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хувьцааны төвлөрлийг бууруулах бодлого баримтална

ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Хувьцааны зах зээл дээр төвлөрөл хэт өндөр байх нь ихээхэн сөрөг талтай. Энэ нь хувьцааны ихэнх цөөн тооны том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна гэсэн үг юм. 

 

Манай улсын хувьцааны зах зээл хэт төвлөрөлтэй, хувьцааны хөрвөх чадвар тааруу, улмаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэл бүхий шинж чанартай болоод багагүй хугацаа өнгөрч буй. Энэ нь эргээд зах зээлийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдын урсгалыг сааруулдаг. Иймд Санхүүгийн зохицуулах хороо төвлөрлийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, улмаар багасгах бодлогыг түлхүү баримталж байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг 1072 ширхгээр эзэмшүүлсэнтэй холбоотойгоор иргэд үнэт цаасны дансаа шинээр нээлгэх нь эрс идэвхжэн. 2018 оны байдлаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид шинээр 398,255 данс нээгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 дахин нэмэгдсэн дүн юм.

 

Үнэт цаасны дансаа нээлгэснээр иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвх нэмэгдэж байгаа ч хувьцааны төвлөрөл өндөр хэвээрээ байна. 2016 оноос хойш хувьцааны төвлөрөл бага зэрэг буурсан хэдий ч энэ өөрчлөлтийн хувь хэмжээ 0.01 хувиар илэрхийлэгдэхүйц бага байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо