Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн 2018 оны шүүн таслах ажиллагааны жилийн тоймыг өнөөдөр танилцуулсан ба энэ үеэр өнгөрсөн онд гарсан эрүүгийн хэргийн талаарх тоо баримтыг мөн дэлгэлээ.
Өнгөрөгч 2018 онд Монгол Улсын анхан шатны шүүхүүд нийт:
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42 хувиар, Иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, Захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсссөн байна. Үүнд:
Харин хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.2 хувиар, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 1.18 хэргээр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Энэ талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг "Анхан шатны шүүхээр эрүүгийн хэргийн маргааныг шийдвэрлэсэн хэрэг 2017 онтой харьцуулахад 42 хувиар өсөлттэй гарсан бол давж заалдах хэргийн шүүх мөн 9.9 хувийн өсөлттэй гарлаа.
Хянан шийдвэрлэсэн зарим хэргийг авч үзвэл гэр бүлийн хүчирхийлэл, дээрэмдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хууль бусаар ашиглах, худалдаалах зэрэг гэмт хэргийн тоо өссөн хандлагатай байна.
Хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг өнгөрсөн оноос 56 хэргээр буюу 94.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт эрүүгийн гэмт хэргээс гэр бүлийн хүчирхийллийн болон дээрэмдэх гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүний тоо 2018 онд хоёр дахин тус тус өссөн байна” хэмээлээ.
Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 12,366 хүн, хоёр хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан ба энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлсэн нийт 12,366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар өссөн байна.
Энэ тоо өсөх болсон шалтгааныг тодруулахад "Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өссөн шалтгаан нь залилан болон мэхлэх гэмт хэргийн тоо өссөнтэй холбоотой. Учир нь ийм төрлийн гэмт хэргийн дийлэнхийг эмэгтэйчүүд үйлддэг тул тоо мөн нэмэгдсэн" хэмээн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг хариулав.
Урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар өссөн бол өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5,099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.3 хувийг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Монгол Улсын хэмжээнд 14,053 хүн хохирч, 230 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, 40.7 тэрбум төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан бол 533 хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирч, 8,224 хүний биед хөнгөн болон хүнд хэлбэрийн гэмтэл учруулсан талаар тус тус танилцуулав.