Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна!

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Уг өвчлөл нь ялангуяа Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байгаа аж.

Иймд:

  • Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юмуу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх 
  • Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх 
  • Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандахыг зөвлөлөө.

Илрэх шинж тэмдгүүд:

  • Халуурах
  • Нус гоожих
  • Нүд улайж нуухтах
  • Арьсан дээр гүвдрүүт тууралт гарах

 

 

 

 Эх сурвалж: ЭМЯ