Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 2-ны Бямба гарагийн ажлын өдөр дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны хоёрдугаар сарын 8-ны Баасан гарагт бүх нийтээрээ амрах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргасан тухай бид мэдээлсэн.

Үүнтэй уялдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэрхэн мөрдөгдөх талаар ТЦА-наас мэдээлэл өглөө.

"Сар шинийн баяртай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэж заасан байгаа. Тиймээс 2019 оны хоёрдугаар сарын 2-ны Бямба гараг ажлын өдөр болсон тул энэхүү хязгаарлалт хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, энэ Бямба гарагт 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Харин ирэх Баасан гараг буюу  хоёрдугаар сарын 8-ны амралтын өдөр дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй" гэв.