2020/07/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,834.88₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S26
09:00
S26
10°
10:00
S26
11°
11:00
S26
13°
12:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд ослын улмаас 10 сартай хүүхэд амиа алджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг

2019 оны нэгдүгээр сарын 29 буюу өчигдөр 10:00 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфальтан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдсөний улмаас Sonata-6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, мөн баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй. 

Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг ТЦА-наас анхаарууллаа.
x