Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг шалгах явцад түүнийг хорих шаардлагагүй гэж шийдвэрлэжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2018.09.12/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:53 2019/01/30

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Хан-Уул дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын  газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр шүүн, хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн ба Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

10:33 2019/01/30

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн гомдол гаргасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлжээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30 цагаас прокурорын дээрх хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болно.

14.9 дүгээр зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Ташрамд дурдахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Уг хэрэг нь одоогоор прокурорын хяналтын шатанд байгаа юм.