Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ компанийн 2019 оны төсөв, стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа

З.Санжаа, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:33 2019/01/30

ЛэндМН ББСБ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл компанийн 2019 оны төсөв, стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэгдсэн шийдвэрийг 2019 оны 1-р сарын 31-нд олон нийтэд мэдээлэх юм байна. 

14:33 2019/01/30

 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлалаа

 

ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэн хуралдаж байна.

ЛэндМН ББСБ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 3 сарын 23-ны Бямба гаригийн 13:00 цагт зохион байгуулах товыг баталлаа.

Энэхүү хурлаар ногдол ашиг тараах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах  ба үйл ажиллагааны чиглэл нэмэхтэй холбогдуулан компанийн дүрмийн өөрчлөлт батлах юм. Хурлаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлэхийг хурал зохион байгуулах комисст үүрэг болгожээ.

12:10 2019/01/30

ТУЗ-ийн хурал завсарлалаа

ЛэндМН ББСБ ХК-ийн шинэ ТУЗ-ийн байгуулагдсантай холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 14 цаг хүртэл завсарлага авч үдээс хойш шинэ бүрэлдэхүүнээрээ үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

11:47 2019/01/30

ОУ-ын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эхлүүлнэ

 

 

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн дагуу 2019 онд Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр үйлчилгээ нэвтрүүлэхээр TransferTo -тэй хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхлэн явуулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр эхний ээлжинд Солонгос, Австрали, Америк, Сингапур, Япон гэх мэт дэлхийн 80 гаруй улсаас ЛэндМН-ийн хэрэглэгчид мөнгө хүлээж авах боломж нээгдэж байна.

Тун удахгүй ЛэндМН-ийн харилцагчид Лэнд Хэтэвчнээсээ дээрхи улсууд руу шууд мөнгө илгээх боломжтой болох байна.

11:35 2019/01/30

ТУЗ-ын шинэ хараат бус гишүүн

 

Анд Системс ба ЛэндМН ББСБ-ын дээрх менежментийн өөрчлөлттэй холбогдон Б.Гантулга ТУЗ-ийн хараат бус гишүүнээсээ чөлөөлөгдлөө.

Түүний оронд ЛэндМН ББСБ-ын ТУЗ-ийн шинэ хараат бус гишүүнээр Монгол ТВ-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн Ч.Номин томилогдлоо. 

11:20 2019/01/30

Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчиллөө

ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Б.Дэлгэржаргалыг 2019 оны 2 сарын 1-ны өдрөөс компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Анд Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 оны 2 сарын 1-ний өдрөөс томилох шийдвэр гаргалаа.

 

Б. Дэлгэржаргал нь ЛэндМН-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа дэвшилтэт технологи ашиглан санхүүгийн анхан шатны үйлчилгээг харилцагчдад хүргэх үйл ажиллагааг төгөлдөржүүлж, нээлттэй компанийн хувьцааны үнэ цэнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Анд Системс ХХК нь  Б.Дэлгэржаргалын ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан ажлын үр дүн болон Монголын банк санхүүгийн салбарт 25 жил ажилласан арвин туршлагыг нь харгалзан Монгол Улсад цахим банкны үйлчилгээг хөгжүүлэх дараагийн шатны бизнесийн удирдлагын багт ийнхүү томилж байна.

ЛэндМН ББСБ ХК-ийн 75%-ийг эзэмшдэг стратегийн хөрөнгө оруулагч Анд Системс ХХК нь технологи дээр суурилсан уламжлалт санхүүгийн бизнесийн загварыг эвдэх замаар дэлхийн энтэй санхүүгийн үйлчилгээний хөтөч болох зорилготой санхүүгийн үйлчилгээ дээр тулгуурласан инноваци, технологийн үндэсний компани юм. Энэхүү стратегийн хүрээнд 2019 онд Анд Системс ХХК нэр бүхий арилжааны банк худалдан авах  хэлцлийг эхлүүлжээ. Монголын банк санхүүгийн салбарыг финтекийн ахисан төвшинд гаргасан, олон улсад өрсөлдөхүйц жишиг шинэ арилжааны банк удахгүй бий болох ажлыг Анд Системс ХХК эхлүүлж байгаа юм байна.

Түүнчлэн ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Гантулгыг 2019 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн томилох шийдвэр гарлаа.

 

Ноён Б.Гантулга нь ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүн байсан ба Монголын банк санхүү, үйлдвэрлэл, худалдааны топ бизнесийн байгууллагуудад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай, бизнесийн салбарт танигдсан залуу удирдагч юм. Тэрээр хамгийн сүүлд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Ноён Б.Гантулга ЛэндМН-ийн ирээдүйн өсөлт, бизнесийн тэлэлтийг хариуцахаас гадна компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, банк санхүүгийн болон бусад байгууллагуудтай стратегийн төвшинд хамтран ажиллах үйл ажиллагааг шууд удирдан ажиллах болно.

10:56 2019/01/30

2018 оны цэвэр ашгийн 31.25% буюу 800,000,000 төгрөгийг ногдол ашигт

 

ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 оны гүйцэтгэлийг хэлэлцэж баталлаа.

  • 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн харилцагчийн тоо 93,881 болж 4 дахин өсжээ.
  • 2018 онд ЛэндМН ББСБ ХК 757 мянга удаагийн зээл олгож өмнөх оноос 8 дахин өсжээ.
  • 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн цэвэр ашиг 2.6 тэрбум болж өмнөх оноос 107 дахин өсжээ.

ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 оны цэвэр ашгийн 31.25 хувь буюу 800,000,000 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар компанийн ТУЗ шийдвэрлэж хувьцаа эзэмшигчиддийн хуралд танилцуулж батлуулахаар шийдвэрлэлээ.

Хувьцааны ногдол ашиг тараах бүртгэлийн өдрийг 2019 оны 2 сарын 22-ны өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн байна.

10:27 2019/01/30

ТУЗ-ийн хурал эхэллээ 

 

LendMN аппликейшнээр дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч ЛэндМН ББСБ ХК үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч 1 хэн жилийн дотор Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хувьцаат компани болж 2018 оны хамгийн амжилттай IPO-г хийсэн билээ.

Нээлттэй компани болсноосоо хойш ил тод, компанийн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлж компанийн тайланг танилцуулах хуваариа урьдчилан зарлаж улирлынхаа тайланг тогтмол танилцуулах зэргээр шинэ жишиг тогтоож буй ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал хуралдаж эхэллээ.

Уг хурлаар компанийн 2018 оны санхүү, ажиллагааны тайлан, ногдол ашгийн хувь, 2019 оны төсөв төлөвлөгөөг батлах юм. Түүнээс гадна хэд хэдэн стратегийн шийдвэрүүдийг гаргах юм байна. Бид газар дээрээс нь шуурхай дамжуулах болно.

 

10:56 2019/01/30

2018 оны цэвэр ашгийн 31.25% буюу 800,000,000 төгрөгийг ногдол ашигт

 

ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 оны гүйцэтгэлийг хэлэлцэж баталлаа.

  • 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн харилцагчийн тоо 93,881 болж 4 дахин өсжээ.
  • 2018 онд ЛэндМН ББСБ ХК 757 мянга удаагийн зээл олгож өмнөх оноос 8 дахин өсжээ.
  • 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн цэвэр ашиг 2.6 тэрбум болж өмнөх оноос 107 дахин өсжээ.

ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 оны цэвэр ашгийн 31.25 хувь буюу 800,000,000 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар компанийн ТУЗ шийдвэрлэж хувьцаа эзэмшигчиддийн хуралд танилцуулж батлуулахаар шийдвэрлэлээ.

Хувьцааны ногдол ашиг тараах бүртгэлийн өдрийг 2019 оны 2 сарын 22-ны өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн байна.

11:20 2019/01/30

Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчиллөө

ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Б.Дэлгэржаргалыг 2019 оны 2 сарын 1-ны өдрөөс компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Анд Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 оны 2 сарын 1-ний өдрөөс томилох шийдвэр гаргалаа.

 

Б. Дэлгэржаргал нь ЛэндМН-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа дэвшилтэт технологи ашиглан санхүүгийн анхан шатны үйлчилгээг харилцагчдад хүргэх үйл ажиллагааг төгөлдөржүүлж, нээлттэй компанийн хувьцааны үнэ цэнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Анд Системс ХХК нь  Б.Дэлгэржаргалын ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан ажлын үр дүн болон Монголын банк санхүүгийн салбарт 25 жил ажилласан арвин туршлагыг нь харгалзан Монгол Улсад цахим банкны үйлчилгээг хөгжүүлэх дараагийн шатны бизнесийн удирдлагын багт ийнхүү томилж байна.

ЛэндМН ББСБ ХК-ийн 75%-ийг эзэмшдэг стратегийн хөрөнгө оруулагч Анд Системс ХХК нь технологи дээр суурилсан уламжлалт санхүүгийн бизнесийн загварыг эвдэх замаар дэлхийн энтэй санхүүгийн үйлчилгээний хөтөч болох зорилготой санхүүгийн үйлчилгээ дээр тулгуурласан инноваци, технологийн үндэсний компани юм. Энэхүү стратегийн хүрээнд 2019 онд Анд Системс ХХК нэр бүхий арилжааны банк худалдан авах  хэлцлийг эхлүүлжээ. Монголын банк санхүүгийн салбарыг финтекийн ахисан төвшинд гаргасан, олон улсад өрсөлдөхүйц жишиг шинэ арилжааны банк удахгүй бий болох ажлыг Анд Системс ХХК эхлүүлж байгаа юм байна.

Түүнчлэн ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Гантулгыг 2019 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн томилох шийдвэр гарлаа.

 

Ноён Б.Гантулга нь ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүн байсан ба Монголын банк санхүү, үйлдвэрлэл, худалдааны топ бизнесийн байгууллагуудад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай, бизнесийн салбарт танигдсан залуу удирдагч юм. Тэрээр хамгийн сүүлд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Ноён Б.Гантулга ЛэндМН-ийн ирээдүйн өсөлт, бизнесийн тэлэлтийг хариуцахаас гадна компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, банк санхүүгийн болон бусад байгууллагуудтай стратегийн төвшинд хамтран ажиллах үйл ажиллагааг шууд удирдан ажиллах болно.

11:35 2019/01/30

ТУЗ-ын шинэ хараат бус гишүүн

 

Анд Системс ба ЛэндМН ББСБ-ын дээрх менежментийн өөрчлөлттэй холбогдон Б.Гантулга ТУЗ-ийн хараат бус гишүүнээсээ чөлөөлөгдлөө.

Түүний оронд ЛэндМН ББСБ-ын ТУЗ-ийн шинэ хараат бус гишүүнээр Монгол ТВ-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн Ч.Номин томилогдлоо. 

11:47 2019/01/30

ОУ-ын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эхлүүлнэ

 

 

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн дагуу 2019 онд Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр үйлчилгээ нэвтрүүлэхээр TransferTo -тэй хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхлэн явуулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр эхний ээлжинд Солонгос, Австрали, Америк, Сингапур, Япон гэх мэт дэлхийн 80 гаруй улсаас ЛэндМН-ийн хэрэглэгчид мөнгө хүлээж авах боломж нээгдэж байна.

Тун удахгүй ЛэндМН-ийн харилцагчид Лэнд Хэтэвчнээсээ дээрхи улсууд руу шууд мөнгө илгээх боломжтой болох байна.

12:10 2019/01/30

ТУЗ-ийн хурал завсарлалаа

ЛэндМН ББСБ ХК-ийн шинэ ТУЗ-ийн байгуулагдсантай холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 14 цаг хүртэл завсарлага авч үдээс хойш шинэ бүрэлдэхүүнээрээ үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

14:33 2019/01/30

 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлалаа

 

ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэн хуралдаж байна.

ЛэндМН ББСБ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 3 сарын 23-ны Бямба гаригийн 13:00 цагт зохион байгуулах товыг баталлаа.

Энэхүү хурлаар ногдол ашиг тараах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах  ба үйл ажиллагааны чиглэл нэмэхтэй холбогдуулан компанийн дүрмийн өөрчлөлт батлах юм. Хурлаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлэхийг хурал зохион байгуулах комисст үүрэг болгожээ.

15:33 2019/01/30

ЛэндМН ББСБ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл компанийн 2019 оны төсөв, стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэгдсэн шийдвэрийг 2019 оны 1-р сарын 31-нд олон нийтэд мэдээлэх юм байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.