Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ийн эрүүл мэндийн төвд оройн цагаар үзүүлж буй хүүхдийн тоо багассан байна

ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,  Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн О.Аззаяа нар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болох наймдугаар хорооны "Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний байдалтай очиж танилцжээ.

“Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төв нь тус нутаг дэвсгэрт амьдарч буй 9,300 гаруй иргэнд 4 их эмч, 4 сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтнүүд харьяаллын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Тус эмнэлэгт 2018 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн томуугийн үзлэгийн хувь нэмэгдэж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

 

Харин нэгдүгээр сарын 7-ноос 28-ны хооронд оройн цагаар нийт 21 хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авсан ба оройн цагаар үзүүлж буй хүүхдийн тоо багассан талаар тус эмнэлгийн ажилчид мэдээлэв.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор нярай болон тав хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байгаа нь амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувийг бууруулахад нөлөөлж байгаа юм байна.

Түүнчлэн томуугийн бэлэн байдлыг хангах зорилгоор халууны шил, хэл дарагч, нэн шаардлагатай эмийн бэлэн байдлыг ханган ажилаж байгаа талаар ЭМЯ мэдээлэв.