2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

0-1 насны хүүхдүүдийн өвчлөл их байна

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69,773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,500 тохиолдол оношлогджээ. 
Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, Ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, Бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

x