2020/08/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.45₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
07:00
S30
11°
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
17°
11:00
S30
19°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
23°
16:00
S30
22°
17:00
S30
21°
18:00
S30
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Итгэлсүрэн: ББСБ-ын 4,875 хувьцаа эзэмшигч байгаагийн 80 гаруй нь төрийн албан хаагчтай холбоотой

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг

Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны санхүүгийн үзүүлэлтүүдээ өнөөдөр танилцуулсан юм. Үүний дараа тус хорооны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Монголбанкны газар, хэлтсийн дарга нар ББСБ-д хувьцаа эзэмшиж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хуульчид тайлбарлаж буй. Энэ талаар СЗХ ямар байр суурьтай байна вэ?

ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн: -Хувьцаа эзэмшигчид төрийн албан хаагч байна гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсныг бид нягталж үзсэн. Энэ нь АТГ-ын цахим хуудаст нээлттэй байдаг ХОМ дээрх мэдээллүүд байсан. ББСБ-ын нийт хувьцаа эзэмшигчийн тоо энэ оны байдлаар 4,875 байна. Үүнээс 80 гаруй нь төрийн албан хаагчтай холбоотой. хувьцаа эзэмшигч байгаа. Гэхдээ үүнийг төрийн албан хаагчид ББСБ-ын хувьцааг 100 хувь эзэмшдэг гэсэн үг биш.  Жишээ нь, Ялгуулагч гэдэг ББСБ манайд бүртгэлгүй, тусгай зөвшөөрөл аваагүй. ХХК-ийг ББСБ байдлаар бичсэн ч юм уу, мэдэхгүй. 

Монголбанкны ажилчдын хувьд тухайн хувьцаа эзэмшигчид нь СЗХ-ны хяналтад байдаг ББСБ-ын үйл ажиллагааг хянах боломжгүй, ямар нэгэн хамааралгүй учраас ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй. 

СЗХ-ны зүгээс тухайн хүн ББСБ-ын хувьцаа эзэмшигч болоход оруулж байгаа хөрөнгө нь үнэхээр хууль ёсны орлого уу гэдгийг нь хянаж ажилладаг. 

-ББСБ-уудаар дамжуулан мөнгө хүүлж байна гэж үзээд байгаа шүү дээ.

-ББСБ-ын зээлийн хүү өндөр гэж байгаа ч хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1.0 пунктээр буурсан. Сарын жигнэсэн дундаж хүү 3.3%-тай байна. Нөгөө талаар нэг зээлдэгчид ногдох ББСБ-ын зээлийн хэмжээ 2016 оны жилийн эцэст 7.0 орчим сая төгрөг байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 3.7 орчим сая төгрөг болсон судалгаа гарсан. 

ББСБ-ын дүрмийн сан нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр хэрэгцээ шаардлагатай байгаа зээлийг харьцангуй хямд үнээр, бага дүнтэйгээр зээлэх боломж бүрдсэн гэж үзэж байгаа. 

-СЗХ Монголбанктай хамтран 46 байгууллагад шалгалт хийж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн: - Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд 2019 онд бид санхүүгийн нэгдлүүд буюу Монголын эдийн засаг, нийгэмд нөлөө бүхий 46 групп компанид шалгалт явуулсан. 25-ны өдөр дууссан. Удахгүй шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгнө. 

FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол Улсыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй гэж үзэж хар саарал жагсаалтад оруулах нөхцөл үүссэн гэж үзсэн. Энэ жагсаалтад орохгүй байж, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс СЗХ 2018 онд хяналт, шалгалтаа мөнгө угаахтай тэмцэхэд чиглүүлсэн. Тийм ч учраас бид анх удаа 21 аймаг 330 сум дүүрэг дэх бүх байгууллага, салбар нэгжид хүрч, 1000 орчим ААН, байгууллагыг шалгаж, эрсдэлийн үнэлгээ хийж, аравдугаар сард дууслаа. Эрсдэлийн үнэлгээ сайн гараагүй. Тиймээс энэ чиглэлээр илүү сайн ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Удахгүй энэ талаар мэдээлэл өгнө. 

x