Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт өгч эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт өгч эхлэх гэж байгааг Сангийн яамны хэвлэлийн ажилтан хэллээ.

Үүнтэй холбогдуулан болон бусад асуудлаар тус яамнаас удахгүй албан ёсоор мэдээлэл хийхээр болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа аж.

2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ  НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай.

Сангийн яамнаас буцаан олголтыг Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ шилжүүлдэг байна.