Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн өөрийгөө хуурдаг ГУРВАН ХУДАЛ ҮГ болон БОДИТ ҮНЭН

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1. Эхний худал үг: ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ НАМАЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОНО

Эмэгтэйчүүд бид бяцхан охин байхаасаа л гайхамшгийг хүлээж, ид шидэд итгэж ирсэн. Цагаан морьтой ханхүү одоо ч хэд хичнээн эмэгтэйн сэтгэлд “амьдарч” байгаа юм билээ. 

Хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа бол яг одоо энэ бодлоо тархи толгойноосоо авч хаяхыг Бестселлер зохиолч, онцлох илтгэгч Рэйчел Холлис зөвлөж байна. 

Бодит үнэн:

  • Харьцуулахаа зогсоох. Харьцуулалт аз жаргалын эрлэг. Өчигдөр хэн байснаасаа өнөөдөр илүү болоход л анхаарах хэрэгтэй. 
  • Эерэг орчин бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл, та хэнтэй харьцаж юу идэж ууна тийм л болдог. 
  • Аз жаргалтай болгодог зүйлсээ олж хийх. Таны л амьдрал учраас хэрвээ та л зөвшөөрөөгүй бол амьдралд тань нөлөөлөх юу ч байх ёсгүй.

2. Хоёр дахь худал үг: БИ МАРГААШ ЭХЭЛНЭ

Та өөрийгөө хэдэн удаа хуурч байсан бэ? Хэдэн удаа эхлэхээсээ өмнө шантарч байсан бэ? Та хэдэн удаа эхэндээ ахиц гаргасан боловч эхний бэрхшээл тулгарахад бууж өгсөн бэ? Гэр бүлийнхэн, найз нөхөд болоод хамт олон тань таны бууж өгөхийг хэр олон удаа харсан бэ?

Энэ бол байж болшгүй зүйл.

Үнэхээр хүсэх юм бол аргаа олж чадна. Хүсэхгүй байгаа бол шалтаг мундахгүй. Далд ухамсар чин сэтгэлээсээ хүсч байгаа, эсвэл зүгээр л нэг хэлж байгааг тань яаж ялгах вэ?

Хэрвээ амлалтаа биелүүлье л гэж шийдсэн бол нухацтай хандаж зүгээр нэг ярих бус хэрхэн гүйцэтгэх төлөвлөгөөгөө нарийн боловсруулах шаардлагатай. 

Бодит үнэн:

  • Жижигхэн нэг зорилгоос эхлэх 
  • Үүрэг амлалтандаа болгоомжтой хандах 
  • Өөртөө шударга байх

3. Гурав дахь худал үг: БИ САЙН ЭЭЖ БИШ

Энэ бүхнийг надаас сайн хийж чаддаг ээжүүд бий гэх бодол эмэгтэйчүүд биднийг зовоодог. Өөрсдийнхөө хэмжээнд сайн хичээх нь хангалттай болохоос бүхнийг төгс харагдуулах гэж худлаа хичээх хэрэггүй.

Үр хүүхдээ өдий зэрэгтэй явуулж байгаадаа яагаад бахархаж болохгүй гэж. Төгс ээж байна гэдэг худлаа. Харин сайн ээж байх боломжтой. 

Ээж болсноор сайн муу, сайхан муухай бүхий л өдрүүдийг даван туулах хэрэгтэй болдог. Гэхдээ үргэлж онох албагүй. Бусад ээжүүд шиг байх ёсгүй гэдгээ санаарай. 

Зүгээр санаа тавихад л хангалттай. Хүүхдүүддээ төдийгүй өөртөө ч гэсэн санаа тавихаа бүү мартаарай. Хэрвээ та ядарч туйлдсан, сэтгэл санаа тань тавгүй бол хүүхдүүдээ аз жаргал дүүрэн, бүрэн бүтэн амьдралын ухааныг хэрхэн зааж сургах билээ дээ. 

Бодит үнэн:

  • Хүүхдүүдэд минь ямар нэгэн асуудал тулгарахад тэд надаас тусламж хүсдэг. Хар дарж зүүдлэхдээ ч ээжийгээ л дууддаг. Эх үрийн сэтгэлийн холбоо гүн бат учраас энэ үнэнийг ойлгох
  • Хүүхдүүдтэйгээ хамт байхдаа утас болон компьютерээсээ хол байж бүхий л анхаарлаа тэдэндээ зориулах
  • Бусад ээжүүдтэй нөхөрлөх

Энэ маягаар эмэгтэйчүүдийн итгэл үнэмшил, урам зоригийг мохоох худал үгс 20 хүртэл үргэлжилнэ. Гэвч эдгээр худал үгсийн эсрэг нэг л үнэн бий.

Энэ бол  - Зөвхөн та л хэн болохоо, бас аз жаргалтай байх эсэхээ шийднэ. 

Өөрчлөлт нүд ирмэхийн зуур бий болдоггүй. Бүхий л амьдралын турш үргэлжлэх үйл явц.

Өөрийгөө илүү сайжруулна гэсэн итгэл үнэмшлээр өглөө бүрийг угтаж, зорилгодоо хэдэн алхам ойртоно гэдэг өөрөө маш том амжилт. Та аз жаргалгүй байгаа бол та өөрөө л буруутай. 

 

 

Эх сурвалж: Рэйчел Холлис “Бүсгүй минь, нүүрээ угаа” ном