Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд "Нарантуул" худалдааны төв рүү нэмэлтээр автобус явна

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу хоёрдугаар сарын 2, 3-ны Бямба, Ням гарагт тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Чиглэлийн нэр болон цагийн хуваарь:

 
Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэнэ. Иймд 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.