2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
10:00
S32
20°
11:00
S32
22°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
15:00
S30
25°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
20°
21:00
S29
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Авлигын индекс 2018 онд нэг оноогоор дээшилснээр 180 орноос 93-т бичигдэв

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг: MPA.mn

“Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2018 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг дэлхий даяар өнөөдөр нэгэн зэрэг зарлалаа.

Энэхүү индексийг 180 орны авлигын түвшнийг 13 эх сурвалжаар тодорхойлон, олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 хүртэл оногоор дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига ноцтой хэмжээнд байгааг харуулдаг талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Авлигын индекс 2018 онд 37 оноотойгоор 93 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн онтой харьцуулбал манай улс нэг оноо илүү авснаар 103 дугаар байраас 10 байр урагшилсан үзүүлэлт юм. Гэвч 2016 оны түвшнээсээ ухарсан хэвээр байгааг харуулж байна.

Монгол Улсын сүүлийн таван жилийн авлигын индекс:

  • 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт,
  • 2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
  • 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
  • 2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол,
  • 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг,
  • 2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93-р байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан байна.

Гэсэн хэдий ч энэ нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын дундаж 44 оноотой харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 

 

Монгол Улсын дунджийг тодорхойлдог 9 эх сурвалжийн судалгаанд 2018 онд авсан оноо:

  • Өрсөлдөх чадварын индекс, Ардчиллын индекс тус тус 3 оноогоор буурч,
  • Global Insight Country Risk Ratings 12 оноогоор нэмэгдэж,
  • Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаан дээр нэг оноо нэмж авчээ. Харин үлдсэн эх сурвалжуудад авсан оноо өмнөх жилээс өөрчлөлтгүй гарсан байна.
Манай улс 2018 онд авлигын индексээрээ ахихад Global Insight Country Risk Ratings дээр 12 оноо авсан нь голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан зэрэг үйл явдлууд эергээр нөлөөлсөн гэдгийг "Транспаренси Интернэшнл" онцоллоо.

Харин хараат бус ажиллах ёстой төрийн институт болох аудит, шүүх, хууль хэрэгжүүлэх байгууллагуудад авлига газар авч байгаа нь манай улсын авлигын индексийн оноо хангалттай өсөхгүй байгаагийн нэг том шалтгаан болж буй талаар Монгол дахь "Транспаренси Интернэшнл" байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр тодотгов.

Мөн авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирлууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байгаа аж.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Ардчилал суларч, авлига бэхэжсээр

Улс орнуудын ардчиллын түвшинг "Ардчиллын индекс"-ийг ашиглан жинхэнэ ардчилал, гажуудсан ардчилал, хагас ардчилал болон дарангуйлагч дэглэм хэмээн хуваасан байна. Эдгээрт жинхэнэ ардчилалтай орнууд 75 оноо, гажуудсан ардчилалтай орнууд дунджаар 49 оноо, хагас ардчилалтай орнууд 35 оноо авсан бол дарангуйлагч дэглэмтэй орнууд 30 оноо авчээ.

Монгол Улс хагас ардчилалтай оронд багтаж байна

Үүнээс харахад 40 онооноос доош оноо авсан улсууд нь хагас ардчилалтай орнууд байгаа бөгөөд популизмд автсан, авлигатай тэмцэх ардчиллын гол институтууд болох шүүх, аудит, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, улс төрийн намууд нь суларсан нийтлэг зураглал харагдаж байгаа ба эдгээр дүр зураг мөн манай улсад нийтлэг ажиглагдаж байна.

Ардчилал нь суларч, авлига нь бэхэжсэн орнуудын бодит жишээ Турк улс болж байна.

Тодруулбал, Турк улс 41 оноо авсан ба 2013 оноос хойш таван жилийн дотор есөн оноогоор доошилжээ. Мөн Дэлхийн Эрх чөлөөний индексээр тус улсын ардчиллыг "хагас эрх чөлөөт" ангиллаас "эрх чөлөөгүй" ангилалд шилжүүлсэн байна. Үүний гол шалтгаанд Туркийн Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлснээр хяналт ба тэнцвэрийн тогтолцоо алдагдаж, ардчиллын интситутүүд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх зэрэг эрхийг хязгаарлаж байгаа зэрэг нь нөлөөлжээ.

Цаашид "хагас ардчилал"-д орсон эдгээр улс нь хагас ардчиллаас дарангуйллын нийгэмд шилжих эрсдэлтэй бөгөөд популизмаас зайлсхийж, ардчиллын институтүүдээ бэхжүүлэн авлигатай тэмцэж, энэ эрсдлээс сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолсон байна.

Монгол Улсад өгсөн зөвлөмж:

  • Үндсэн хуулийн 29-д заасан УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдал нь авлигын ял шийтгэлээс зугтах хэрэгсэл болж хувирсныг залруулах ёстой.
  • Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэх, дотоодын бизнесийн салбарт уналт бий болгож, Монгол Улсын өрсөлдөх чадвар буурч байна. Иймд бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, худалдан авалтыг ил тод, боловсронгуй болгох шаардлагатай.
  • Олон улсын жишгээр Авлигын хэргийг дагнасан шүүхийг байгуулж, Авлигын хэргийг шуурхай, шударга шийддэг болох шаардлагатай.
  • Ази Тивийн орнуудад Авлигатай тэмцэх газрууд бэхжин авлигыг бууруулах томоохон дэвшлүүдийг гаргасан бөгөөд манай улсын Авлигатай тэмцэх Газрыг сулруулах бус харин улам бэхжүүлэх замаар Авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, авлигын асуудлыг үндсээр нь устгаж, нийгэм, ард иргэдэд итгэл авчрах нь нэн чухал асуудал болж байгааг онцолж, эдгээр зөвлөмжүүдийг хүргүүлээд байна.

Энэ жилийн индексийн үр дүнд судалгаанд оролцсон орнуудын гуравны хоёр нь 50-аас доош буюу дунджаар 43 оноо авсан байна. Мөн 2012 оноос хойш зөвхөн 20 орон л Авлигын индексээ сайжруулж ажиллаж чадсан ба дийлэнх орнуудад авлигын эсрэг дэвшил гараагүй байна.

2018 оны индексээр хамгийн өндөр оноотой орнуудыг Дани улс 88 оноогоор тэргүүлж, Шинэ Зеланд улс 87 оноогоор хоёрт орсон бол 10-13 оноогоор Сомали, Сири, Өмнөд Судан сүүл мушгиж, авлигад автсан гэдгээ харуулав.

Нийт улсын оноо, судалгаанаас харахад авлигын түвшин ба эрүүл  ардчиллын хооронд шууд уялдаа хамаарал байгаа бөгөөд авлига өндөр улсуудад ардчиллын институтүүд сул ба улс төрийн эрх чөлөө бага байна гэсэн үр дүн тус тус гарчээ.

 

Авлигыг зогсоох шилдэг арга бол:

  1. Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, түүн дотроо шүүх засаглалын хараат бус байдлыг хангах,
  2. Авлигын эсрэг хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах, 
  3. Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх,
  4. Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах зэрэг нь авлигыг бууруулж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх шилдэг арга зам хэмээн "Транспаренси Интернэшнл" байгууллага нэрлэж байна.
x