Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: H1N1 вирусийн улмаас насанд хүрсэн долоон хүн нас бараад байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Томуугийн халдвар их байна, халдварын улмаас хүүхдүүд олон тоогоор эндэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгаа. Мөн өнөөдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрүүл мэндийн салбарт томуугийн дэгдэлт их байгаа талаар үг хэлсний дараа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл үг хэлж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Одоогийн байдлаар H1N1 вирусийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байгаа. Би өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Та бүхэн тэр 20, 30 жилдээ сайжруулсан түлшний үйлдвэрээ барихгүй яасан юм бэ, агаарын бохирдлоо бууруулахад зарцуулсан мөнгөө яасан юм бэ, хүүхдүүддээ хангалттай ортой эмнэлэг барьчихгүй дээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой.

Өнөөдрийн байдлаар H1N1 вирусийн улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан" гэв.