Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийв

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг аймгийн төвөөс 18 км зайд байрлах “Балбархай” ууланд зохион байгууллаа.

Дадлага сургуульд 10 гаруй алба хаагч хамрагдан, 20 м-ийн өндөрт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа  хэрхэн хангах талаар мэдлэгээ дээшлүүлсэн байна.

 
 
 
 

Сүүлийн үед иргэд амарч зугаалах, ууланд авирах нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд нэмэгдэх болсон. Тийм учраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинэ алба хаагчдаа сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.