Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны Олимпод оролцох Япон улсын тамирчдын хувцсыг дахин боловсруулсан материалаар хийнэ

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Токиогийн 2020 оны Зуны Олимпод хүч үзэх Япон улсын тамирчдын Олимпын үеэр өмсөх нэгдсэн өмсгөлд нь тус улс аль хэдийнэ анхаарлаа хандуулаад эхэлсэн байна.

Тодруулбал, арлын Япон улсын Олимпын тамирчдын багийн өмсгөлийг олон нийт, иргэдийн өмсөхөө больсон 30,000 гаруй спорт хувцсыг цуглуулан дахин боловсруулж хийх кампанит ажлыг өрнүүлээд байна. 

Энэхүү аян нь нэгдүгээр сарын 24-ний өдрөөс ирэх тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдийн хувцсыг Япон улс даяар "Asics" брэндийн дэлгүүр болон томоохон олон нийтийн арга хэмжээний үеэр хүлээн авах юм ажээ.

2020 оны Токиогийн Олимпын тамирчдын хувцсыг хариуцаж буй "Asics" брэндийн төлөөллийн хэлж буйгаар "Бид иргэдээсээ ийнхүү хувцас цуглуулж, дахин боловсруулах болсон нь хамгийн түрүүнд олон хүний дурсамж, хөдөлмөр дүүрэн зүйлсийг шингээхийг оролдсоноос гадна байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах нэгэн шийдэл болж байгаагаараа онцлог" хэмээжээ.

Эхлээд хэдхэн хонож буй тус аянд одоогоор Токиогийн Олимпын багийн томоохон тамирчид нэгдээд байгаа юм байна.

 

 

Эх сурвалж: CNN.com