Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Авлигын индекс 2018” тайланг танилцуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN

МҮХАҮТ-д

09:00 цагт Монгол-Беларусийн бизнес уулзалт болно.

Улсын хүүхэлдэйн театрт

10:00 цагаас “Бид хүүхэлдэйчид” уралдааны Нэгдүгээр шатны шилдэг бүтээлүүдийн тоглолт болно.

Засгийн газрын VI байранд

11:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эргүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.

Монголын үндэсний номын санд

12:30 цагт "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслол болно.

Нээлттэй нийгэм хүрээлэнд

13:00 цагт “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгуулагаас “Авлигын индекс 2018” тайланг танилцуулна.

ЭМЯ-нд

14:00 цагт “Монголын Анагаахын Мэргэд” сангаас Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.