Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдрийн чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэхээр товлогдсон байна.  

Чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнээс өмнө 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх юм байна.

УИХ-ын нэр бүхий таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх санал гаргаж гишүүдийн олонх дэмжсэн билээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьснаар батлагдсан юм. 

Ингэснээр гишүүдийн олонх дэмжсэн бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль, эрхзүйн үндэс бүрдэж өнөөдөр эцэслэн шийдэх гэж байна.