Европын төв банкны Удирдах Зөвлөл евро мөнгөн дэвсгэртийн бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 500-тын еврогийн дэвсгэртийг 2018 оны сүүлээс эхлэн дахин үйлдвэрлэхээ зогсоох шийдвэрийг 2016 оны тавдугаар сарын 4-нд гаргасан.
Энэхүү шийдвэрийн дагуу дахин үйлдвэрлэхээ зогсоож буй хэдий ч нэгэнт үйлдвэрлэгдсэн байгаа шинэ дэвсгэртийн нөөц, гүйлгээнд хэдийнэ эргэлдэж буй 500-тын дэвсгэртийг хэрхэх талаараа дараах арга хэмжээнүүдийг авах тухайгаа Европын төв банкнаас албан ёсоор мэдэгдээд байна. Үүнд:
Ийм учраас бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийгч банкууд, бэлэн мөнгөний зузаатгалын зуучлал эрхлэгч компаниуд, валютын арилжаа эрхлэгч зэрэг бүх төрлийн бэлэн мөнгөтэй хамааралтай бизнес эрхэлдэг байгууллагууд, иргэдийн гар дээр байгаа 500-тын еврогийн дэвсгэрт бусад евро дэвсгэртүүдийн нэгэн адил гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэх нь. Солиулахыг хүссэн тохиолдолд Европын холбооны орны төв банкуудад ямар нэгэн хугацааны хязгааргүйгээр бусад дэвсгэртээр солиулж болно.
Эх сурвалж: Монголбанк