Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Буянт-Ухаа ордонд болох Сар шинийн барилдааны тасалбар авах бол иргэний үнэмлэхтэйгээ очих шаардлагатай

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийн буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна.

"Нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй байгаа"

Барилдааны тасалбар худалдаанд гарсан эсэхийг "Буянт-Ухаа Спортын ордон"-той холбогдож тодруулахад,

Тасалбар 10,000 төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 26-ны өдрөөс худалдаалагдаж эхэлсэн. Билетийн касс өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байгаа. "Буяант-Ухаа Спортын ордон" 5,000 хүний суудалтайгаас өнөөдрийн байдлаар 2,000 орчим тасалбар зарагдаад байна.

Тасалбар шаглаж зарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй байгаа. Тасалбар худалдан авахаар ирэх гэж буй иргэдэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатайг анхааруулж байна.

Тасалбарыг худалдаалах явцад оочер дараалал ихээр гарахгүй байгаа" хэмээн хэллээ.

"Бөхийн өргөөнөөс цагдаагийн байгууллагаа хамгаалалтаа авч, үйл ажиллагаа явуулах боломжоор хангасан"

Монголын Үндэсний Бөхийн холбооны албан ёсны тэргүүн хэн болох талаар маргаан даамжирч, Бөхийн өргөөнд халдах тохиолдлууд гарсны дараа Цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтдаа авч, үйл ажиллагааг нь зогсоогоод байсан билээ.

Тэгвэл маргалдагч талууд ойлголцлын санамж бичиг байгуулж, зөвшилцөж эхэлсэн тул Бөхийн өргөөнөөс цагдаагийн байгууллагаа хамгаалалтаа авч, үйл ажиллагаа явуулах боломжоор хангасан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн.

Гэсэн хэдий ч энэ жилийн Сар шинийн барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах юм байна.