2019/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол аваргуудын эзгүйд монгол сэкиваке шинэ оны эхний барилдаанд түрүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан өчигдөр дуусахад Монголоос барилдаж байгаа сэкиваке Тамаваши 13 ялалттайгаар түрүүлж, эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ.

Ингэснээр 34 настай Тамаваши Ичиро буюу Батжаргалын Мөнх-Оргил нь сүмогийн барилдаан жилд зургаан удаа зохиогддог болсон 1958 оноос хойш хамгийн өндөр настайдаа анх удаа түрүүлсэн хоёр дахь бөх болж байна.

Түүний өмнө 2012 оны тавдугаар сарын барилдаанд 37 настайдаа анх удаа түрүүлж байсан нутаг нэгт Кёкүтэнхо Цэвэгням орж байгаа юм.

Тамаваши дээд зиндаанд өмнө нь 15 удаа таарахдаа 9 ялж байсан магешира Эндог өчигдөр ялснаар түрүүлэх болзол хангасан байна.

Өчигдөр өглөө Тамавашигийн гэргий хүү төрүүлсэн мэдээ ирж, баяр дээр баяр нэмжээ.

Шинэ оны эхний барилдаанд ёкозуна Хакухо 13 дахь өдрөө дараалан гурав унасан тул тэмцээнийг орхисон. Монголын нөгөө нэг ёкозуна Какурю гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж, Японы ёкозуна Кисеносато тэмцээний эхэнд зодог тайлсан тул энэ удаа дээд цолтнуудаас ганц ч хүн үлдээгүй юм.

Энэ боломжийг ашиглан анх удаагаа түрүүлж чадсан Тамаваши Мөнх-Оргил бас дайчин барилдааны канто-шо шагналыг хүртсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x