2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-1°
06:00
S31
-1°
07:00
S30
-1°
08:00
S30
09:00
S30
10:00
S26
11:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ “Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын аргыг нэвтрүүллээ

ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасаг 2018 оноос эхлэн цээжний хэнхэрцэгийн тогтворгүйтлийг бэхлэх мэс заслын эмчилгээг нэвтрүүлж эмч сувилагч нарын багийг сурган дадлагажуулж, шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

“Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын давуу тал нь: 

  • Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ;
  • Өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулж амьдралын чанарыг сайжруулна;
  • Өвчтөний эмнэлэгт хэвтэх ор хоног багасч амьдралын чанар сайжирч эдийн засгийн хувьд улс орон болон хувь хүнд өндөр үр дүнтэй;
  • Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдалаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг байна.

Мэс засал хийсэн багт ГССҮТ ХГТ-н эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.Гантулга,  ГССҮТ ХГТ-н зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-Очир, ГССҮТ ХГТ-н тэргүүлэх зэргийн эмч эмч П.Баярсайхан, ГССҮТ ХГТ-н ахлах зэргийн эмч Ц.Батбаяр, ГССҮТ ХГТ-н эмч З.Энхмандах, ГССҮТ ХГТ-н эмч Х.Батдэлгэрэх багтжээ. 

 

 

Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв

 

x