Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тэрбумтан Олег Дерипаскатай холбоотой гурван компанийг АНУ хар жагсаалтаасаа хаслаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оросын олигарх Олег Дерипаскатай холбоотой гурван компанид тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж байгааг АНУ-ын сангийн яам өчигдөр мэдээлжээ.

Хөнгөнцагааны Русал, түүний эцэг компани En+, эрчим хүчний EuroSibEnergo компаниуд өөрсдийн эзэмшил дэх Олег Дерипаскагийн шууд болон шууд бус оролцоог бууруулж, удирдлагад үзүүлэх нөлөөг нь багасгасан тул ийм шийдвэрт хүрсэн тухай тайлбарлажээ.

Компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд Дерипаскатай бизнесийн болон гэр бүлийн хэлхээ холбоогүй АНУ, Европын иргэд хараат бус гишүүдээр томилогдож, олонх болж чадсаныг мэдэгдэлд бас өгүүлсэн байна.

Хоригийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зарласан юм. Русал нь дэлхийн хамгийн том хөнгөнцагаан олборлогчдын нэг тул удалгүй дэлхийн түүхий эдийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм.

Тиймээс зах зээлийг тогтворжуулахын тулд АНУ-ын засаг захиргаа сүүлд Дерипаскагийн хувь оролцоог бууруулбал хоригийг цуцлах тохиролцоог Оросын компаниудтай хийж байжээ.

Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр En+ компани дахь Дерипаскагийн хувь эзэмшил 70 хувиас 44.95 хувь болж буурсан байна. 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty